10

Хюндай цахилгаан шат компани мөн түүнчлэн Ионг Дэүнг По өртөө болон Дэй Гу өртөөний газар доорх унадаг дугуйг амархан байрлуулах газар доорх автомат зогсоолын ажлын анхны захиалга болон газар дээрх тусдаа байрлах зогсоолын анхны ажлын захиалгыг Куанг Жу зогсоол дээр авсан байна. Хюндай цахилгаан шат компани унадаг дугуйн автомат зогсоолын ажлын анхны захиалгаа авсан.

. (Хюндай цахилгаан шат компаний Гүйцэтгэх Захирал Сонг Чуль www.hyundaielevator.co.kr цахим хуудаснаас) Хюндай цахилгаан шат компани өнгөрсөн сарын 19нд Ионг Дэүнг По зогсоол (Баруун бүсийн төв оффис), Дэй Гу зогсоол, Куанг Жу зогсоолын автомат унадаг дугуйн зогсоолын захиалгыг авсан. Энэ 3 зогсоол нь энэ жилийн сүүлээр ашиглалтанд орж олон нийтэд үйлчлэхээр төлөвлөгдсөн. Энэ амжилтыг Хюндай цахилгаан шат компани “Бага үнэ, хурдан харилцан үйлдэл, хангалт болон үр дүнтэй ашиглалт үйлчилгээний үр дүн юм” гэж тайлбарласан байна. Хюндай компани нь засгийн газраас гаргасан унадаг дугуй ашиглах зөвлөмжийг амьдрал дээр хэрэгжихэд унадаг дугуйн автомат зогсоолын ажлын зах зээл нь нийтийн тээврээс орон сууцны барилгын зогсоол хүртэл тэлнэ гэж хүлээж байна.
Өнгөрсөн жил гарсан ‘Шинэ баригдаж байгаа байр болгон өөрийн унадаг дугуйн зогсоолтой байх хэрэгтэй гэсэн захирамж’ мэдэгдэлтэй холбогдуулан 500,000 дээш хүн ам бүхий хот бүрт 100 өрх бүрт 30 унадаг дугуйн зогсоол байх ёстой хотын бүх дүүрэг бүрийн 100 өрх бүрт 50 унадаг дугуйн зогсоол барих ёстой гэж 2009 7 сараас гарсан байна.
Хюндай цахилгаан шат компаний Гүйцэтгэх захирал Сонг Жин Чуль “зогсоолын болон цахилгаан шатны угсралтын ажлын үр дүнгийн чармайлт маань зогсоол барих ажлын зах зээлийг орон сууцны барилгад тэлнэ гэж найдаж байна” гэж хэлсэн ба нэмж хэлэхдээ “үүнээс хойш, суурилуулалтын газарт зориулсан загварын стандартчлал хийх ба илүү сайн бүтээгдэхүүн болно” гэжээ.
Нөгөө талаас, Хюндай шинэ загварын 200 унадаг дугуйн зогсоолыг өнгөрсөн 5 сард үзүүлсэн. Энэ загвар нь газар доор болон газар дээр суурилуулах боломжтой ба олон хаалгатай учир хүлээх цагийг багасгах болохоор олон нийтийн метроны зогсоол болон нийтийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг шилжих хөдөлгөөн ихтэй газар ашиглахад тохиромжтой. Тусгайлан газар доорх зогсоолд 12м2 газар шаардлагатай тул газрын асуудлыг бас шийдвэрлэсэн болно.