Барилгын зай талбайг хэмнэхэд чиглэсэн машины өрөөгүй цахилгаан шат бөгөөд хонгилын байгуулалтанд нийцүүлэн угсарч болох онцлогтой.

Барилга барих зардал буурна
Угсралтын хугацаа богино
Сайжруулсан загвар
  • ТөрөлNEW YZER, YZER 1, YZER R

  • ЗэрэглэлБага, дунд хурдны цахилгаан шат (Машины өрөөгүй)

  • ХэрэглээОрон сууц, оффис, боловсролын байгууллага, худалдааны байгууллага, олон нийтийн газар, зочид буудал, эмнэлэг , жижиг хэмжээний орон сууц, худалдааны барилга, хувийн байшин

35 хүртэл давхар барилга

Давхрын тоо

1 ~ 2.5 m/sec

Хурд

1,600 kg

Даац

24 хүн

Зорчигчийн тоо /max/

Бүтээгдэхүүний онцлог

YZER elevator
1. Угсралтын зай талбай бага шаардана

Зардал хэмнэж, зай талбай ашиглалтыг нэмэгдүүлнэ

Техникийн өрөө шаардагдахгүй тул барилгын явцыг түргэсгэх, зардлыг бууруулах давуу талтай.

Хонгил болон худаг нам байж болно, техникийн өрөө барих шаардлагагүй зэрэг нь барилга байгууламжийн орон зайн ашиглалтыг нэмэгдүүлнэ.

Худагт шаардагдах гүний хэмжээ: Моторыг хонгилын дээд хэсэгт байрлуулдаг шийдэл нь худгийн гүнийг 1200 мм хүртэл нам байлгах боломжийг олгоно.

2. Ашиглалт үйлчилгээний зардал болон энерги эрчим хүчийг хэмнэнэ

Байгалд ээлтэй өндөр бүтээмжтэй мотор

Энэ бол Хьёндэгийн технологийн гол цөм юм. Тослогоо шаардахгүй моторын систем нь цахилгаан шатны засвар үйлчилгээг амар хялбар, зардал багатай болгоно.

YZER elevator
YZER elevator
3. Мэдээллийн Сайжруулсан систем

Ухаалаг индикатор (Сонголтоор)

Ухаалаг индикатор нь NEW YZER болон YZER 1 загварт нэмэлт сонголтоор тавигдах ба индикаторын LCD дэлгэцэн дээр огноо, цаг, давхрын дугаар болон камерын ажиллагаа зэрэг олон мэдээллийг дамжуулдаг. Индикаторт суурилуулагдсан анионоор агаар цэвэршүүлэх, хэт авианы тусламжтай хортон шавж үргээх үйлдлүүд нь бүхээг дэх агаарыг тааламжтай болгоно.

Нэмэлт сонголтууд

Luxen elevator

Карт уншигч ухаалаг төхөөрөмж

Зөвхөн карттай хүмүүс цахилгаан шатыг ашиглах боломжтой. Картын системийг ашигласнаар аюулгүй байдал нэмэгдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.

Luxen elevator

Лазер мэдрэгчтэй дуудлагын товч

Гараа гэмтээсэн эсвэл хоёр гартаа юм зөөж яваа зэрэг дуудлагын товчлуур дарах боломжгүй үедээ лазер мэдрэгчийн тусламжтайгаар хөлөө ашиглан цахилгаан шатыг дуудна.

Luxen elevator

Лазер мэдрэгч – Хаалганы аюулгүйн төхөөрөмж

Уг лазер мэдрэгч нь зорчигчийн хөдөлгөөнийг мэдэрч хаалга автоматаар нээн осол аваар үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

Luxen elevator

Вирусаас хамгаалах материалаар хийгдсэн бариул

Тусгай зориулалтын материалаар хийгдсэн бариул нь зорчигчдыг хөнөөлт вирусаас хамгаална.

Үнийн санал авах

Татах

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай каталогийг татаж авна уу.