• БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

    Үндсэн эрсдэл
    • Даатгуулагч хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирол
    • Даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
    • Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
    • Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол
  • АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

    Үндсэн эрсдэл
    • Үйлдвэрлэлийн осол /даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх/
    • Мэргэжлээс шалтгаалах өвчин /хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин/
    • Хурц хордлого /ажил олгогч ажлын байрны эрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс ажилчид хурц хордлогод өртсний улмаас үүсэх эрсдэл/
    • Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн бүх төрлийн гэнэтийн осол
  • МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

    Үндсэн эрсдэл
    • Зам, барилга угсралтын гүйцэтгэгчийн үндсэн эрсдэл
    • Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
    • Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
    • Ус, чийгний эрсдэл /сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
    • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
    • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл
    • Даатгуулагчийн ажилтны санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
    • Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
  • АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

    Үндсэн эрсдэл
    • Зам тээврийн осол
      • Жолоочийн санамсаргүй алдаанаас үүдэн гарсан осол
      • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас зам тээврийн осолд өртөх
      • Зам болон хөрсний нуралт, гулгалт, цөмрөлтөөс үүдэлтэй осол
    • Галын эрсдэл
      • Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүссэн гал
      • Тээврийн хэрэгслээс үүссэн гал
      • Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлтэнд өртөх
    • Байгалийн бүх төрлийн гамшигт үзэгдлийн улмаас үүссэн осол
    • Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл
  • ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

    Үндсэн эрсдэл
    • Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
    • Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
    • Ус чийгний эрсдэл /сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
    • Цахилгааны эрсдэл /цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, цахилгаан соронзон орны нөлөөлөл/