Өндөр нарийвчлал бүхий удирдлагатай аюулгүй байдал, редукторгүй моторын системтэй , зорчиход мэдрэгдэх ая тухыг бүрэн хангасан сүүлийн үеийн өндөр хурдны цахилгаан шат юм.

Онцгой эрчим хүчний үр ашиг
Багасгасан зайтай шийдэл
Байгальд ээлтэй хөгжүүлэлт
  • АнгилалӨндөр хурдны цахилгаан шат

  • ХэрэглээОрон сууц, оффисын барилга, зочид буудал, эмнэлгүүд

50 хүртэл давхар барилга

Давхрын тоо

3 ~ 4 m/sec

Хурд

1,600 kg

Даац

24 хүн

Зорчигчийн тоо /max/

Бүтээгдэхүүний онцлог

i-XEL elevator
1. Багасгасан зайтай шийдэл

Редукторгүй, тогтмол соронзон мотор

Хьёндэ Элеваторт бүтээгдсэн редукторгүй, тогтмол соронзон хөдөлгүүр нь араагүй учир механизмын чичиргээгүй байдаг. Өндөр зэрэглэлийн цахилгаан шатанд суусан мэт тав тух, зөөлөн мэдрэмжийг өгнө.

I-XEL загварын өвөрмөц зохион байгуулалт нь индукцийн мотортой ердийн цахилгаан шатнаас 50%-иар бага, хөнгөн байдаг ба үүний дагуу барилга байгууламжийн ашиглалтын орон зай зохих хэмжээгээр нэмэгддэг.

2. Онцгой эрчим хүчний үр ашиг

Хүрээлэн орчинд ээлтэй систем

Редукторгүй, тогтмол соронзон мотор нь индукцийн мотороос 25%-иар бага энерги зарцуулдаг байна. Дотор LED гэрэлтүүлэг гэх мэт өндөр эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгийн хэрэгсэл нь нийт эрчим хүчний хэрэглээг 30 орчим хувиар бууруулдаг.

I-XEL цахилгаан шатны моторын нарийн, түргэн шуурхай удирдлагатай технологи нь зөөлөн явалт ба хурдыг нарийн хянах боломжийг олгодог. Лифтний үйл ажиллагаанаас гарсан сэргээгдсэн хүчийг ашигласнаар эрчим хүчний үр ашгийг 77.5% -иас дээш нэмэгдүүлдэг.

i-XEL elevator
i-XEL elevator
3. Өндөр зэрэглэлийн загвар

Цахилгаан шатны хаалга, дотоод засал чимэглэлийн орчин үеийн загвар

Цахилгаан шатны дотоод засал нь тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд уудам орон зайн хийцтэй тул дотоод засал нь илүү их багтаамжтай харагддаг. Зорчигчдод богино хугацаанд ч сэтгэл хөдлөм, таатай мэдрэмжийг өгнө.

Лифтний дотоод засал чимэглэлийн деталь бүр нь нарийн мэдрэмжээр хийгдсэн ба цахилгаан шатруу ороход таазны хүрээнээс эхлэн зорчигчдод таатай байдлыг бий болгон, товчлуурын мэдрэгчийн чанар болон мэдээллийг хялбархан ойлгох боломжийг олгодог.

Нэмэлт сонголтууд

i-XEL elevator

Ухаалаг хөгжүүлэлтийн систем (IBS)

Ухаалаг орон зайн соёлыг бий болгохын тулд барилгын менежментийн болон мэдээллийн технологийн системтэй холбогддог.

i-XEL elevator

Хүрэх давхрыг сонгох систем

Хүрэх цэгээ тодорхойлсноор буух үед автоматаар үйлчилнэ.

i-XEL elevator

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын бүлэг систем

Цахилгаан шатны хөдөлгөөний түвшинг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр хэд хэдэн цахилгаан шатыг үр ашигтай хянах, ажиллуулах боломжийг олгодог.

i-XEL elevator

Лазер мэдрэгчтэй дуудлагын товч

Гараа гэмтээсэн эсвэл хоёр гартаа юм зөөж яваа зэрэг дуудлагын товчлуур дарах боломжгүй үедээ лазер мэдрэгчийн тусламжтайгаар хөлөө ашиглан цахилгаан шатыг дуудна.

Үнийн санал авах

Татах

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай каталогийг татаж авна уу.