Бидний тухай

“Hyundai Elevator Mongol” ХХКомпани нь БНСУ-ын “Hyundai Elevator” компанийн Монгол Улс дахь албан ёсны гэрээт борлуулагч бөгөөд Монгол улсын барилгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмэр, хүчин чармайлтыг оруулах, шинэ техник технологи харилцагчдаа санал болгохын сацуу зорчигч бүрийг тав тухтай, аюулгүй зорчидог хэрэглээний өндөр соёлд хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Манай санал болгож байгаа цахилгаан шат болон урсдаг шат нь “Hyundai Elevator” Co,Ltd-аас шууд нийлүүлж, угсралт, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслэл нийлүүлэн ажиллаж байна.
  • Цахилгаан шат, урсдаг шат, урсдаг зам захиалгаар нийлүүлэх
  • Цахилгаан шат, урсдаг шат, урсдаг замын угсралтын ажил
  • Засвар үйлчилгээ
  • Техникийн зөвлөгөө өгөх
  • Барилгын онцлогт тохируулан захилагчдын таашаалд нийцүүлж хүссэн загвар, хурдыг стандарт шаардлагын дагуу цахилгаан шат, урсдаг шат, урсдаг замыг үйлдвэрлэн 2-3 сарын хугацаанд шуурхай,найдвартай нийлүүлэх
  • Бүтээгдэхүүний үйлдвэрийн баталгаат хугацаа 17 сар, ашиглалтын явцад эвдэрч гэмтсэн сэлбэгийг үнэ төлбөргүй нийлүүлж,сольж үйлчилнэ.
  • Баталгаат хугацаа дууссанаас хойш хэрэгцээт сэлбэгийг нийлүүлэгч компаниас захиалж өгнө.
  • Олон жилийн дадлага туршлагатай инженер, механикууд угсралт засварын ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэхээс гадна олон төрлийн цахилгаан шатны угсралт, тохиргоо хийж байсан арвин туршлагатай. Жишээ дурьдбал үүнд: БНХАУ-н Brilliant elevator-н цахилгаан шатын угсралт, ThyssenKrupp цахилгаан шатуудыг Seoul Group-н барьсан Royal Castle хорооллын цахилгаан шатууд, UB MART худалдааны төвийн цахилгаан шатууд болон урсдаг шатууд, Nobles town-ны цахилгаан шатууд, БНСУ-н HANDOK фирмийн цахилгаан шатууд, FUJI фирмийн цахилгаан шатууд, Оросын холбооны улсын цахилгаан шат болон өөр олон орны цахилгаан шатыг угсарч байсан арвин туршлагатай компани билээ.
  • Харилцагч байгууллагуудтай засвар үйлчилгээ хийх гэрээний дагуу эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд 24 цагийн турш дуудлагаар үйлчилнэ.