Бид чанарын бодлогодоо дараах 4 зарчмыг баримтлана.

  • Хууль эрхзүйн болон хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн, барилгын норм, стандартыг 100 хувь хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
  • Цахилгаан шатны үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд ISO 9001, ISO 140001, OHSAS18001, ISO 25745-2  стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангана.
  • Хүний нөөцийн хөгжил, техник, технологид чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж өргөх байгууламжийн зах зээлд манлайлагч компани болно.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй  байдал болон чанарын удирдлагын тогтолцоонд гадаад, дотоод аудитын шалгалт хийх замаар үр дүнг баталгаажуулж ажиллана.

Чанарын удирдлага

Хьёндэ элеватор компани нь ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон OHSAS18001 Хөдөлмөр хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн.  Чанарын удирдлага, хяналтын алба нь бүтээгдэхүүнийг зохион бүтээхээс эхлээд түүхий эд материалын чанарыг шалган хүлээн авах, хадгалах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээлтэд гаргах, угсралт суурилуулалт хийх хүртэлх бүхий л процессд хөндлөнгийн хяналт, чанарын хяналт, баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн байнгын мониторингийн хяналт тавьж ажилладаг.

Бидний бусдаас ялгарах талууд бол

  • Олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлсэн
  • Мэргэшсэн баг хамт олонтой
  • Чанарын удирдлагын нэгдсэн систем бий болгосон
  • Хууль, эрхзүйн нийцлийг бүрэн хангасан
  • Процесст суурилсан чанарын мониторингийн хяналтыг бүрдүүлсэн