EMS5000 Elevator Monitoring System

БНСУ-ын шилдэг цахилгаан шат үйлдвэрлэгч Hyundai Elevator нь цахилгаан шат, урсдаг шат, урсдаг зам гэсэн бүтээгдэхүүндээ алсын зайн хяналтын системийг ашиглаж бүтээгдэхүүний аюулгүй, найдвартай, тасралтгүй байдлыг ханган ажилладаг.

Elevator Monitoring System гэж нэрлэх энэхүү нэгдсэн удирдлагын систем нь бүтээгдэхүүн бүрийн үйл ажиллагааны мэдээлэл, холбоотой засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэл гарсан эсэхийг цаг хугацааны алдагдалгүйгээр хянах удирдлагын систем юм. EMS нэгдсэн удирдлагын систем нь өөрийн хуримтлуулсан өгөгдөл дээр дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ гаргах, механик гэмтлээс бусад гэмтлийг цаг тухай бүр нь интернет ашиглан засварлах боломжтой бөгөөд 24/7 цагаар нэгэн зэрэг 5000 бүтээгдэхүүнийг хянан удирдах боломжтой.

Манай компани Монгол улс дахь Hyundai Elevator-ийн хэрэглэгч нартаа найдвартай, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор энэхүү системийг нэвтрүүлэн ажиллуулж эхлээд байна.

Системийн давуу тал:

  • Найдвартай
    • Тогтмол хугацааны үзлэг байнга хийгддэг
    • AI хиймэл оюун ухаан ашиглан гарч болзошгүй эвдрэл гэмтлийг тооцоолдог тул хэрэглэгч бүрд найдвартай үйлчилгээг үзүүлнэ.
  • Хурдан шуурхай
    • Гарсан эвдрэл, гэмтлийн мэдээлэл, засварын багуудын байрлал болон үйл ажиллагааг алсаас 24/7 цагаар хянаж удирдаг тул түргэн шуурхай үйлчилгээг үзүүлнэ.
    • Алдааг оношлох хугацаа 10-20 минут байсан бол 30 секундэд багтаан оношлох боломжтой.
    • Гарсан алдааг засварлах хугацаа 1-4 цаг  байсан бол тухайн алдааг алсын зайнаас 1-4 минутад засварлах боломжтой.
  • Чанартай
    • Засварын багийн гүйцэтгэл, ажлын түүхийг системээр бүрэн хянаж үнэлдэг тул техникийн засвар үйлчилгээ өндөр чанартай гүйцэтгэгддэг.